Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул голын эрэг дээр гар утсаа булаалгалаа гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгахад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суух 22 настай эмэгтэй Т гэгчийн гар утас, түрийвчтэй мөнгийг нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд оршин суух 22 настай Х гэгч нь бусадтай бүлэглэн булааж, морь унаж зугтсаныг нь илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.Мөн 25 дугаар эмийн сангийн баруун хойд талын автобусны буудал дээр эд зүйлээ дээрэмдүүлсэн байна гэх мэдээллээр цагдаагийнхан очиж шалгахад Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат 29 настай эрэгтэй Х гэгчийг нүүрэнд нь 2-3 удаа цохиж гар утас, түрүүвчтэй мөнгө бичиг баримт зэргийг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 40 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн дээрэмдсэнийг илрүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)