
Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Бэст” караокед үйлчлүүлж байтал танил О гэгч нь архи уухгүй байна гэж шалтаглан нүүрэнд нь 2-3 удаа цохижээ. Уг танхайн үйлдлийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Ард суварга” ХХК-ийн байранд зодоон болоод байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагын алба хаагчид очиход Сүхбаатар дүүргийн 36-р хороонд оршин суух 26 настай Б-г, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух 26 настай эрэгтэй Ж нь согтуурсан үедээ утсаар удаан ярьлаа гэж шалтаглан тоосгоор толгойн тус газар нь цохиж танхайрч байсныг нь таслан зогсоожээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (3)