
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Витсамогийн замд “Аксент” маркийн автомашины жолооч явган зорчигч Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд оршин суух 3 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээжээ. Хэргийг шалгахад хүүг мөргөсөн автомашины жолооч Х гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь илэрчээ. Мөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо ТЭЦ 3-ын зүүн замд “Тоёото Прус” маркийн автомашины жолооч М гэгч нь автомашинтай мөргөлдөж өөрөө болон мөргөсөн машины дөрвөн хүний хамт гэмтэж бэртжээ. Улмаар ослыг шалгахад жолооч М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)