Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуден ОХУ-ын Цагаачлалын Албанд тус улсад түр хугацаагаар орогнох зөвшөөрөл хүссэн мэдэгдлээ дамжуулсан байна. Энэ тухай америкийн иргэнд зөвлөгөө өгч буй ОХУ-ын Олон нийтийн танхмийн гишүүн өмгөөлөгч Анатолий Кучерена өнөөдөр мэдэгдлээ.“Сноуден, Шереметьево нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсийг орхиж болохгүй тул, шаардлагатай бүх анкетуудыг бөглөж, өргөдлөө бичиж тусгайлан энэ зорилгоор уригдан ирсэн ОХУ-ын Цагаачлалын Албаны ажилтанд дамжуулсан» гэж Кучерен ярьжээ.
Өргөдлийг хүлээн авсны үндсэн дээр уг асуудлыг авч хэлэлцэн шийдэх хүртэл өргөдөл гаргагчид ОХУ-ын нутаг дэвсгэрт оршин суух эрхтэйг илтгэсэн баримт бичиг өгдөг. Асуудлыг харгалзан үзэж шийдэх хугацаа 3 сар хүртэл болно. Түр орогнох зөвшөөрөл нэг жилийн хугацаатай олгодог ба жил болгон 12 сарын хугацаагаар сунгаж болдог аж.

























































