Кубын арми Хойд Солонгосын нууцаар зэвсэг тээвэрлэж явсан хөлөг онгоцыг Панамын сувагт эзлэн авсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийлээ. Кубын Гадаад хэргийн сайдын мэдээлснээр хөлөг онгоц үеэ өнгөрөөсөн зэвсгүүдийг Кубээс Хойд Солонгос руу тээвэрлэж байсан бөгөөд тэнд аваачиж засварлах зорилготой байсан гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Панамын сувагт эзлэгдсэн хөлөг онгоц 240 тонн жин даах хуучирсан зэвсгүүд авч явсан байна. Үүний дотор пуужин амдан барих төхөөрөмж 2 ширхэг, есөн пуужин, байлдааны MiG 21 онгоц 2 ширхэг, мөн тус онгоцны 15 хөдөлгүүр байжээ.
Тухайн үед их хэмжээний элсэн чихэр дотор цэргийн нууц зэвсэг тээвэрлэж явсны улмаас эзлэгдсэн хэмээн мэдээлж байв.
НҮБ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн улмаас тус улсад зэвсэг нийлүүлэхийг хориглосон олон хориг баталсан билээ.
Д.Идэр



























































