
Энэ нь Далайн ван гаригийн тойрог зам дахь 23 цаг тутамд гаригийг нэг удаа тойрох барагцаалбал 20 км голчлолтой хамгийн жижиг дагуул гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Дагуулын хурц гэрэл дурангүй харагдах хамгийн бүдэг одныхоос 100 сая дахин бага аж. Америкийн одон орны судлагч Марк Шоуолтер “Хаббл” дуран авайн авсан гэрэл зургуудын тусламжтайгаар гаригийг тойрох цагаригийн нэг хэсгийг судалж, дагуулыг илрүүлжээ.
Далайн ван нь нарны аймгийн найм дахь гариг юм. Хэмжээгээрээ дөрөв дэх том, массаараа гурав дахь том гаригт тооцогддог байна. Далайн ванд очсон ганц сансрын хөлөг нь 1989 оны 8 сарын 25-нд очсон Вояжер 2 байжээ.