АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн Ч.Баттуулын хэргийг УМБГ-аас шалгаж, Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр Ч.Баттуулын хэргийг хянаж дуусаад өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүх рүү шилжүүлсэнбайна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.12 гэсэн дөрвөн зүйл ангиар буруутгаж байгаа. Мөн улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн ял төлөвлөөд байгаа юм.
Хэргийг сануулбал, тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжинболдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөсөн юм. Түүнтэй хамт түүний найз залуу, ахыг нь хамт хорьсон ч холбогдолгүй хэмээн сулласан. Харин түүний дотны хоёр найзыг саатуулсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (4)