Австралийг зорьж явсан 150 гаруй хууль бус цагаачдын онгоц өчигдөр тус улсын Кристмас арлын ойролцоо осолдсон байна. Онгоц хөмрөгдөн осолдсоны улмаас дөрвөн хүн амиа алдсан тухай Австралийн хилийн алба мэдээлжээ. Тэнгисийн хил хамгаалах албаны цэргийн хоёр хөлөг 144 хууль бус цагаачийг уснаас аварчээ. Цагаачид аралд хүрсний дараа Австралид очно хэмээн зорьж явсан байна. Кристмас арал нь Австралиас баруун хойд зүгт 2575 км-т байрладаг аж.
Сүүлийн үед Австралийг зорьсон хууль бус цагаачдын онгоц осолдох нь элбэгшсэн байна. Өнгөрсөн бмяба гарагт л гэхэд 88 цагаачийн хөлөг дээрх арлын ойролцоо живсэн билээ.
Цагаачдын ихэнх нь Индонезоор дамжин ирсэн Иран, Афганистан, Шри Ланкагийн иргэд байдаг байна.
Д.Идэр

























































