Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4, гал түймрийн зөрчлийн 2, аврах ажиллагааны 3 дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Барс худалдааны төвийн хойд талын цэцэрлэгт хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг очиход овоолсон хог шатаж байсныг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн гудамжинд хашаа, жорлон шатсан байна. Улмаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 3 метр хашаа, 1х1 хэмжээтэй жорлон шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хайрхан гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг иргэн Эрхэмбаатар 99674030 дугаарын утсаар 16:59 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад айлын хашаанд өвс шатаж байсныг аюулгүй болгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)