Мексикийн тэнгисийн цэргийн албан хаагчид АНУ-ын хилийн ойролцоо
дэлхийн хамгийн зартай хар тамхи наймаалдаг бүлэглэлийн толгойлогчийг
баривчилсан байна. “Зетас” бүлэглэлийн 40 настай толгойлогч Мигуэл Анжел
Тревино Моралесыг тэнгисийн цэргийн хоёр дэслэгч баривчилжээ.

Мексикийн тэнгисийн цэргийн албан хаагчид АНУ-ын хилийн ойролцоо дэлхийн хамгийн зартай хар тамхи наймаалдаг бүлэглэлийн толгойлогчийг баривчилсан байна. “Зетас” бүлэглэлийн 40 настай толгойлогч Мигуэл Анжел Тревино Моралесыг тэнгисийн цэргийн хоёр дэслэгч баривчилжээ.
Баривчлах үед толгойлогч зургаан буу, хоёр сая гаруй ам.долларыг бэлнээр авч явсан байна. Харгис бурангуй үйлдлээрээ алдартай Моралесыг дэлхийн олон оронд эрэн сурвалжилж байсан юм.
Тэрээр 2012 оны 10-р сараас эхлэн “Зетас” бүлэглэлийг толгойлох болжээ. “Зетас” бүлэглэл “Gulf” гэмт хэргийн бүлэглэлийг атгах болсон нь Мексикийн эрх баригчдын санааг ихэд зовоож байсан гэлээ.
АНУ Мигуэл Анжел Тревино Моралесын тухай мэдээлэлд таван сая ам.доллар төлнө хэмээн зарлаж байсан юм.
Д.Идэр