
Хосууд 1992 оноос хойш буюу Уго Чавес Засгийн эрхийг авснаас хойш 20 гаруй жилийн хугацаанд хамтран амьдарсан байна. Алдарт удирдагч агсан Уго Чавест удаан хугацаанд Гадаад хэргийн сайдаар зүтгэсэн 50 настай Николас Мадуро өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Венесуэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр Уго Чавесын бие муу байх зуур засгийн эрхийг албан бусаар барьж байх үедээ хамтран амьдрагч эмэгтэйгээ ерөнхий прокуророор томилсон аж. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-нд хийгдсэн томилгоог ашиг сонирхлын зөрчил хэмээн үзээгүй нь тэд гэрлэлтээ албан ёсоор зарлаагүйд байжээ.
60 настай хатагтай Силия Флорес өмнөх нөхрөөсөө 3, харин Николас Мадуро өмнөх эхнэрээсээ нэг хүүхэдтэй нийлж гэр бүл боллоо.
Д.Идэр



