Дэлхийд тэргүүлдэг түргэн хоолын сүлжээ МакДоналдын бургерээс шавьж гарсан байна.

Дэлхийд тэргүүлдэг түргэн хоолын сүлжээ МакДоналдын бургерээс шавьж гарсан байна. 19 настай Мэтью Пикфордын худалдан авсан бургерээс шавьж гарахад ихээр балмагдсан хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Үйлчлүүлэгч бургерээ хазсаны дараа улаан лоольд нь дургүй учраас авч хаятал доороос нь царцаа гарсан байна. Тэрээр орон нутгийн хүнсний эрүүл ахуйн зөвлөлд салбар рестораныг судлах хүсэлтээ хүргүүлсэн аж.
Бургерийг худалдаалсан Английн салбар одоохондоо ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.
МакДоналд нь түргэн хоол, бургерийн зах зээлд дэлхийд тэргүүлдэг сүлжээ юм. Дэлхийн 119 оронд салбартай тус сүлжээг өдөрт 68 сая хэрэглэгч сонгодог юм. 1.800.000 гаруй ажилтайтай МакДоналдын цэвэр ашиг өнгөрсөн онд 5.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Д.Идэр