Бангладешийн эрх баригч исламын шашинт намын удирдагчид бүх насаар хорих ял оноосон талаар “BBC” мэдээллээ. Түүнийг 1971 оны Пакистаны тусгаар тогтнолын дайны үеэр олон мянган хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Jamaat-e-Islami намын тэргүүн Али Ахсан Мохаммед Мужахид олон хүнийг хоморголон хөнөөсөн хэргээс гадна буруутгагдсан долоон зүйлийн тав нь батлагдсан байна.
Прокуроруудын мэдээлснээр түүний хөнөөсөн ихэнх хүн тусгаар тогтнолын төлөөх сэхээтнүүд болон орон нутгийн цагдаа нар байжээ.
Түүнд 90 жилийн ял оноолсон байна.
Д.Идэр

























































