
Төрсөн өдрийн үзүүлбэрийнх нь талаар тухайн үед Женнифер Лопезын менежерүүд “Хэрвээ тэр Туркменистаны удирдагчийг хүний эрхийн асуудалд орооцолдсон гэдгийг мэдсэн бол тоглолтод очихгүй байсан” хэмэн мэдээлж байжээ.
Харин Хүний эрхийн сан түүнийг зөвхөн дээрх удирдагч бус Зүүн Европ болон ОХУ-ын дарангуйлагчдад дуу дуулж 10 саяаас илүү ам.доллар олсон гэлээ.
Туркменистаны удирдагчаас гадна дөрвөн орны дарангуйлагчид зориулан дуу дуулж их хэмжээний ашиг олсон хэмээсэн байна. Үүнд 2012 онд авлигын хэрэгт буруутгагдсан ОХУ-ын хүнд сурталтан Александр Ёлкинд зориулсан тоглолт, 2011 онд Чечений дарангуй удирдагч Рамзан Кадировын хуримын ёслолд үзүүлсэн тоглолт зэрэг багтжээ.
Дуучин бүсгүйн албаныхан энэхүү мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)