Япон эмэгтэй тус улсын хамгийн томоохон гэмт хэргийн бүлэглэлийн
толгойлогчид хэрэг үүсгэх өргөдөл гаргасан талаар “BBC” мэдээллээ.
Нэрийг нь дэлгэхийг хориглосон Нагоя мужийн оршин суугч эмэгтэй
Ямагучи-гуми гэмт бүлэглэлийн тэргүүн Кеничи Шинодагоос 174200 ам.доллар
нэхэмжилжээ.

Япон эмэгтэй тус улсын хамгийн томоохон гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчид хэрэг үүсгэх өргөдөл гаргасан талаар “BBC” мэдээллээ. Нэрийг нь дэлгэхийг хориглосон Нагоя мужийн оршин суугч эмэгтэй Ямагучи-гуми гэмт бүлэглэлийн тэргүүн Кеничи Шинодагоос 174200 ам.доллар нэхэмжилжээ.
Рестораны эзэн эмэгтэй гэмт бүлэглэлд төлсөн мөнгийг нь буцаан олгохыг шаардаж байгаа аж.
“Kyodo” агентлагийн мэдээлснээр энэ нь тус бүлэглэлд үүсгэсэн хамгийн анхны хэрэг болжээ.
Эмэгтэй ганг бүлэглэлд хамгаалалтын хөлс хэмээн 12 жилд нийтдээ 109 мянган ам.доллар төлсөн байна. Түүний өмгөөлөгчийн мэдээлснээр эмэгтэй хамгаалалтаас нь гарахыг таван жилийн өмнө хүссэн боловч гэмт бүлэглэл рестораныг нь шатаана хэмээн дарамталсаар ирсэн байна.
Д.Идэр