
Вьетнам нь “McDonalds” ажилладаг Азийн 38 дахь орон болох юм. Тус улсад “KFC” болон “Pizza Hat” түргэн хоолны болоод пиццаны сүлжээнүүд бий. Өнгөрсөн хоёдугаар сард Вьетнамд анхны Америкийн кофены “Starbucks” хаалгаа нээсэн билээ.
“McDonalds” нь түргэн хоол, бургерийн зах зээлд дэлхийд тэргүүлдэг сүлжээ юм. Дэлхийн 119 оронд салбартай тус сүлжээг өдөрт 68 сая хэрэглэгч сонгодог юм. 1.800.000 гаруй ажилтайтай “McDonalds”-ын цэвэр ашиг өнгөрсөн онд 5.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Д.Идэр