Их Британид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хуулийн төсөл 2014 оноос эхлэн хууль болон хэрэгжих талаар “CNN” мэдээллээ. Өнгөрсөн мягмар гарагт хуулийн төслийн Британийн доод танхим баталсан байна. Тиймээс ижил хүйстний албан ёсны анхны гэрлэлт ирэх зунаас өмнө болно хэмээн мэдэгдлээ.Хуулийг баталсан даруйд хэрэгжүүлэхгүй байгаа нь Засгийн газар хуулинд бага зэрэг нэмэлт өөрчлөлт оруулахад цаг авахтай холбоотой аж.
Хуулийн төслийг Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон дэмжсэн байна. Харин тус улсын шашны бүлэглэлүүд ихэд эсэргүүцэж байгаа юм байна.
Д.Идэр

























































