Энэтхэгийн Бихар мужийн нэгэн тосгоны бага сургуульд үдийн хоолонд хордсон 22 сурагч амиа алдсан талаар мэдээлсэн билээ. Тэднээс гадна олон арван хүүхэд үнэгүй үдийн хоолонд хордож эмнэлэгт хүргэгдсэн юм. Тосгоны бага сургуулийн олон зуун хүүхдүүдийн эцэг эх харамсалтай явдлын дараагаас жагсаж эхэлсэн байна. Жагсаалын үеэр цагдаагийн дөрвөн машиныг шатаажээ.
Орон нутгийн эмч нарын мэдээлснээр пестицидийн найрлагад ордог химийн бодис хүнсэнд хэрэглэсэн нь бохирдол, хордлогын шалтгаан болсон хэмээж байна.
Энэтхэгийн Засгийн газраас улс даяар 1.2 сая сургуулийн 120 сая ядуу өрхийн сурагчид үнэгүй үдийн хоол олгох хөтөлбөр хэрэгжүүлдэг аж.
Сургуулийн тогооч хоолонд хийсэн хүнсний тос хордлогын шалтгаан болсон байж магадгүй гэжээ. 28 хордсон сурагч одоо эмнэлэгт байгаагийн тал илүүгийнх нь биеийн байдал маш муу байна. Холбогдох албаныхан сургуулийн захиргаанд ял тулгаж магадгүй байна.
Д.Идэр































































