Пакистаны охидын боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай охин өнгөрсөн жил толгойдоо будуулснаар хэвлэлийн баатар болж охины гавъяа олон улсад үнэлэгдэх болсон билээ. Удаан хугацааны туршид Их Британид эмчлүүлсэн охин сарын өмнө хөл дээрээ боссон юм. Түүнийг буудсан исламын цэргийн бүлэглэл Талибаны удирдагч Малала охинд захидал ирүүлсэн талаар “CNN” мэдээллээ. Талибаны удирдагч Аднан Рашидаас ирүүлсэн хэмээн үзэж буй захидалд охиныг яагаад буудсан тухай бичсэн байна. Захидалд өгүүлснээр Малала охиныг охидын боловсролын төлөө тэмцсэний хариуд бус Талибан бүлэглэлийг шүүмжилсний төлөө буудсан гэжээ.
“Чамайг Талибан бүлэглэлийн эсрэг нийтлэлүүдийг санаатайгааар бичиж, исламын холбооны нэр хүндийг унагаан гүжирдэж байсныг мэдэх бөгөөд чиний бичсэн зүйлс өдөөн хатгасан шинжтэй байсан” хэмээн захидалд бичжээ.
Мөн “Чи нэгэн илтгэлдээ ... энэ үзэг илднээс илүү хүчтэй гэж хэлсэн. Тиймээс тэд чиний ном, сургуулийг биш сэлмийг чинь авахаар буудсан юм” гэсэн байна.
Пакистаны эрх баригчид захидал хуурамч эсэхийг судалж байгаа гэлээ. Өнгөрсөн долоо хоногт 16 настай Малала охин НҮБ-ын индэрт гарч олон улсын томоохон төлөөлөгчдөд илтгэл тавьсан юм.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)