Мексикийн Гальф көүст муж улсын Чачалакас далайн эргиийг олон зуун үхсэн далайн муур хучиж байна. Орон нутгийн эрх баригчид эрэгт үхсэн 250 гаруй далайн муурт юу тохиолдсоныг шалгаж байгаа гэлээ. Далайн эргийн ойролцоох оршин суугчид, жуулчид олноор үхсэн амьтдыг өчигдөр харснаар цагдаагийн газарт ижил төрлийн дуудлагууд иржээ.
Хотын даргын мэдээлснээр дуудлага өгсөн эх сурвалжууд загасчид үхсэн далайн мууруудыг эрэг дээр хаяж байхыг харсан гэжээ. Далайн муурууд хүнсний зах дээр борлогдож загасчдад мөнгө олох боломж гараагүй учраас хаясан хэмээн таамаглаж байгаа аж.
Д.Идэр





























































