Өчигдөр Алжирт 5.1 баллын хүчтэй газар хөдөлжээ. Алжирын нийслэлээс хойд зүгт 45 км-т орших Блида мужид газар хөдөлснөөр 11 хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн чичиргээ нийслэл хотод бага зэрэг мэдрэгдэж байсан байна. Гамшгийн улмаас олон хүн халхавч олохоор орон гэрээ орхин гарчээ. Газар хөдлөлтийн голомт Намман Мелоуэнэ дүүрэгт байсан хэмээн Алжирын одон орон, астрофизик, геофизикийн судалгааны төв мэдээллээ.
2003 оны тавдугаар сарын 23-ны өдөр тус мужид 6.8 баллын хүчтэй газар хөдөлснөөр 3000 гаруй хүн амиа алдаж байжээ.

























































