Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын зүүн дүүрэгт болсон мөргөлдөөнд
М23 бүлэглэлийн 51 босогч амиа алдсан талаар “BBC” мэдээллээ. Тус улсын
Засгийн газраас ойрын өдрүүдэд болсон мөргөлдөөнд бүлэглэлийн 120
гишүүнийг амиа алдсан хэмээн мэдээлж байгаа юм.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын зүүн дүүрэгт болсон мөргөлдөөнд М23 бүлэглэлийн 51 босогч амиа алдсан талаар “BBC” мэдээллээ. Тус улсын Засгийн газраас ойрын өдрүүдэд болсон мөргөлдөөнд бүлэглэлийн 120 гишүүнийг амиа алдсан хэмээн мэдээлж байгаа юм.
Амиа алдсан босогдын 15 нь Раванда улсын цэргийн өмсгөлтэй байжээ. Тиймээс эрх баригчид Рвандагийн армийг М23 бүлэглэлд тусалж байна хэмээн буруутгажээ.
Тус улсын иргэний байгууллагын мэдээлснээр мөргөлдөөнд Конгогийн армийн таван цэрэг амиа алдсан байна.
2012 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан М23 бүлэглэл нь Засгийн газрыг унагаах зорилготой хэмээн эрх баригчид буруутгадаг аж.