
Гурван сарын турш хаалттай байсан үйлдвэрлэлийн бүсийг баттай нээх эсэх талаараа хоёр Солонгосын аль нь ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Уг асуудлаарх эхний уулзалт өнгөрсөн сарын 12-ны өдөр амжилттай болсон ч 2, 3, 4 дэх уулзалтууд санал зөрөлдсөний улмаас үр дүнд хүрээгүй байна. Өчигдрийн дөрөв дэх хэлэлцээнд талууд үйлдвэрлэлийн бүсийн үйл ажиллагааг хэвийн болгох өмнөх саналуудаа дахин дэвшүүлсэн ч нэгдэлд хүрч чадаагүй аж.
Гурав дахь уулзалт бүтэлгүйтсэний дараа Сөүл Хойд Солонгосыг хамтын үйлдвэрлэлийг бүсийг хааснаас үүдсэн хор хохиролд хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдсэн юм.
Өнгөрсөн хавар Солонгосын хойгийн байдал хурцадсанаас Пхеньян өөрийн хилд байрлах Кайсон бүсийг хааж, тус бүсэд үйл ажиллагааг явуулдаг байсан Өмнөд Солонгосын 123 компанийг хөөн гаргасан билээ. Ингэснээр Хойд Солонгосын 53 мянган иргэд ажилгүй үлдээд байсан аж.
Д.Идэр