Өнөөдөр дэлхий дахин хүний эрхийн төлөө тэмцэгч, ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Манделагийн өдрийг тэмдэглэж байна. Тэрээр өнөөдөр нийслэл Претори хотын эмнэлгийн орон дээр 95 нас хүрлээ. 2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей ӨАБНУ-д апартеид дэглэмтэй тэмцсэн тул 27 жил гянданд хоригдсон Манделагийн олон улсын өдрийг төрсөн өдрөөр нь тэмдэглэхээр тогтсон билээ.
Мөн эл өдөр НҮБ хүн бүрт хандан бусдад туслах 67 минут гаргахыг уламжлал ёсоор уриалдаг байна. ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан чухам 67 насаа энх тайван, энэрэнгүй үйл хэрэгт зориулжээ.
Тэрээр уушигны халдварын улмаас сарын өмнө эмнэлэгт хүргэгдэж, биеийн байдал нь тун муу байгаа билээ.

























































