ОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навалнид мөнгө
шамшигдуулсан хэргээр өнөөдөр таван жилийн ял оноосон талаар “AP”
мэдээллээ. Навални болон түүний дэмжигчид юунд ч дийлдэхээ больсон
Кремлинийг шүүмжилсний төлөө түүнийг улс төрийн зорилгоор гүтгэсэн
хэмээн үзэж байна.

ОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навалнид мөнгө шамшигдуулсан хэргээр өнөөдөр таван жилийн ял оноосон талаар “AP” мэдээллээ. Навални болон түүний дэмжигчид юунд ч дийлдэхээ больсон Кремлинийг шүүмжилсний төлөө түүнийг улс төрийн зорилгоор гүтгэсэн хэмээн үзэж байна.
Хуульч мэргэжилтэй Навалниг 2009 онд хэсэг бүлэг хүмүүсийг удирдаж 16 сая рубль буюу ойролцоогоор 500 мянган ам.долларыг төрийн өмчит Кировлес компаниас шамшигдуулсан гэжээ. Ялын тогтоол унших үед 37 настай Алексей Навални гар утсаараа тоглож байсан хэмээн хэвлэлд бичсэн байна.
Алексей Навални намайг улс төрийн зорилгоор яллахаар төлөвлөж байна хэмээн өөрийн блогтоо олон удаа бичиж байжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)