АНУ-ын зарим мужуудад хэт халсны улмаас зургаан хүн амиа алджээ. Энэ долоо хоногийн эхээр зүүн хойд болон баруун зүгийн мужуудад температур Цельсийн 40 градусаас буухгүй байгаа аж. Орон нутгийн эрх баригчид өндөр настан болон хүүхдүүд, зүрс судасны өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж, сэрүүн газарт байж цэвэр ус ихээр уухыг зөвлөж байна.
Д.Идэр

























































