Мексикийн Рэйноса хотын хилийн орчимд нэгэн байшинд нуусан байсан хулгайлагдаж, олзлогдсон 81 цагаачийг холбогдох албаныхан өчигдөр аварсан байна. Эрх баригчдын мэдээлснээр цагаачдыг хоёр давхар байшинд хорьж байсан бөгөөд тэнд олон хоног барьцаалагдсан аж. Барьцаалагдсан хүмүүсийн ихэнх нь төв америкчууд байжээ. Тэдний 39 нь Гоадурас, 38 нь Гаутемала, 3 нь Эл Сальвадор болон нэг нь Мексикийн иргэн байв. Цагаачид АНУ-д хууль бусаар орохоор төлөвлөж байжээ.
Тодорхойгүй байгаа барьцаалагч баривчилгааны үеэр зугтаасан бөгөөд цагдаа нар мэдээллийн мөрөөр хэрэгтэнг хайж эхэлсэн гэлээ.
Мексикт цагаачдыг барьцаалж мөнгө нэхэх нь элбэг тохиолддог юм. Өнгөрсөн сард л гэхэд тус мужид 52 цагаачийг барьцаалсан хэрэг гарсан билээ. Мексикийн Рэйноса хот нь АНУ-ын Техас мужийн МакАллентай хиллэдэг юм.
Д.Идэр

























































