АНУ-ын Мичиган мужийн Детройт хот тус улсын хамгийн дампуурсан хотоор тодорлоо. Хотын өр зээл багадаа 15 тэрбум ам.долларт хүрээд байгаа аж. Америкийн үйлдвэрийн бэлгэ тэмдэг болсон Детройт хот зээдүүлэгчдэгчдэд ихээхэн горьдлого тавьж байна. Тус хотын үйлдвэрлэл нэлээд муудсан аж. Мөн нийгмийн үйлчилгээ бараг л зогсоход хүрсэн бөгөөд 70 гаруй мянган төрийн өмчийн барилга эзгүйрч хоцорсон хэмээн эрх баригчид мэдээлсэн байна. Тиймээс эрх баригчид өчигдөр хотыг дампуурлаас хамгаалахыг зээлдүүлэгчдээс хүссэн байна.
Цагаан ордон Детройтийн хөгжлийн судалгааг яаравчлан хийж байгаа юм.
Харин иргэд хотод гарах болсон аллагын гэмт хэргийн тоо 40 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн талаар гомдолложээ. Мөн гудамжны гэрэлтүүлэг, эрүүл мэндийн үйлчилгээ эрс муудсан, орон нутгийн захиргаа авлигад идэгдсэн гээд олон асуудал тоочсон байна.
1950 онд буюу оргил үедээ хоёр сая гаруй хүн амтай байсан Детройт өдгөө 713 мянган оршин суугчтай аж. Тус улсад 78 мянган барилга байшин эзгүйрч хоцорсон бөгөөд гудамжны гэрэлтүүлгийн 40 хувь ажилладаггүй байна. 2011 онд л гэхэд тус хотын иргэдийн ердөө 53 хувь нь татвараа төлжээ.
Д.Идэр

























































