Өчигдөр орой 6.30 минутын орчимд БНХАУ-ын Бээжингийн ОУ-ын нисэх онгоцны буудалд дэлбэрэлт боллоо. Уг дэлбэрэлт Бээжингийн ОУ-ын нисэх онгоцны буудлын терминал 3-ийн үүдний орчим болжээ. Энэ тухай хамгийн түрүүнд Бээжингийн ОУ-ын нисэх буудлын цагдаа нар олон нийтэд мэдээлсэн юм. Уг дэлбрэлтийн ажиллагааг Шаньдуны Хэзэ хотын оршин суугч, хөгжлийн бэрхшээлтэй Жи Зоншинь хэмээх 34 настай БНХАУ-ын өөрийнх нь иргэн тэсрэх бодис дэлбэлсэн гэж урьдчилсан байдлаар мэдэгдлээ. Гэхдээ бага хэмжээний дэлбэрэх бодис авч явсан учир амиа золиослогч эмнэлэгт хүргэгдэх явцдаа өөрөө нас нөхцжээ. Харин өөр гэмтсэн бэртсэн хүн байгаагүй гэж мэдээлэгдэж байна.

Дэлбэрэлт болсон терминал 3 нь БНХАУ-ын Хонг Kонг, Макао, Тайванийн дотоодын нийслэгийн бүс учир хяналт харьцангуй сул гэж мэдээлэв. Тиймээс амиа золиослогчоос гадна уг хэсэгийн хяналт, шалгалтынханыг давхар шалгахаар болжээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан өчигдөр оройноос эхлэн Бээжингийн ОУ-ын нисэх буудалд онцгой байдал тогтоов. Мөн Бээжингийн ОУ-ын нисэх буудлын удирдлага яаралтай хуралдаж нөхцөл байдлыг хэлэлцсэн гэнэ. Тэгээд нисэхийн үйл ажиллагааг нэмэлт харуул хамгаалалтын дор хэвийн явуулах шийд гаргажээ. Мөн дэлбэрэлт болсон хэсэгийг цагдаагийнхан нарийвчлан шалгаж, хэдэн минутын дотор цэвэрлэж дуусгасан аж. Цагдаа нар уг хэргийг нарийвчлан шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Бээжингийн ОУ-ын нисэх онгоцны буудал нь 1958 онд баригдсан бөгөөд түүнээс хойш нилээд олон удаа төлөвлөгөөний дагуу шинэчлэгджээ. Хамгийн сүүлд 2008 оны Бээжингийн олимпийн өмнө олон өргөтгөлийг шинээр барьсан юм.










Энэ хэрэгтэй холбогдуулан өчигдөр оройноос эхлэн Бээжингийн ОУ-ын нисэх буудалд онцгой байдал тогтоов. Мөн Бээжингийн ОУ-ын нисэх буудлын удирдлага яаралтай хуралдаж нөхцөл байдлыг хэлэлцсэн гэнэ. Тэгээд нисэхийн үйл ажиллагааг нэмэлт харуул хамгаалалтын дор хэвийн явуулах шийд гаргажээ. Мөн дэлбэрэлт болсон хэсэгийг цагдаагийнхан нарийвчлан шалгаж, хэдэн минутын дотор цэвэрлэж дуусгасан аж. Цагдаа нар уг хэргийг нарийвчлан шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.










24tsag.mn
Сэтгэгдэл (3)