
Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшинэ, төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар үүлэрхэг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.