Хоёрдугаар Альберт хаан ширээнээсээ бууснаар хунтайж Филипп өчигдөр
Бельгийн хаанаар өргөмлөгдөж, тангараг өргөсөн байна. Оксфорд,
Станфордод боловсрол эзэмшиж, нисэгчийг мэргэжлийг давхар эзэмшсэн
Филипп Бельгийн долоо дахь хаанаар өргөмжлөгдөж байгаа юм.

Хоёрдугаар Альберт хаан ширээнээсээ бууснаар хунтайж Филипп өчигдөр Бельгийн хаанаар өргөмлөгдөж, тангараг өргөсөн байна. Оксфорд, Станфордод боловсрол эзэмшиж, нисэгчийг мэргэжлийг давхар эзэмшсэн Филипп Бельгийн долоо дахь хаанаар өргөмжлөгдөж байгаа юм.
53 настай Филипп хааны хуулийг сахин хамгаалахаа тангаргалах ёслол парламентын танхимд болсон байна.
Хоёрдугаар Альберт 20 жил хаан ширээнд суусны эцэст биеийн байдал хүчрэхгүй болсны улмаас хүүдээ өвлүүлэн өгч байгаа юм. Хил залгаа орших Нидерландын хатан хаан Биатрикс хаан ширээгээ хүүдээ залгамжлуулах тухайгаа зарласнаас хойш гурван сарын дараа Альберт хаан эрх мэдлээ шилжүүлэн өгөх мэдэгдэл хийсэн юм.