Өчигдөр Шинэ Зеландад 6.5 баллын хүчтэй газар хөдөлсөн билээ. Нэг
минутын турш чичирсэн энэхүү гамшигт нийслэл Веллингтон хотын
парламентын барилга өртлөө хэмээн эрх баригчид мэдээлээ. Парламентын
байрны ихэнх цонх хагарчь зарим хэсгээр цууралт үүссэн байна.

Өчигдөр Шинэ Зеландад 6.5 баллын хүчтэй газар хөдөлсөн билээ. Нэг минутын турш чичирсэн энэхүү гамшигт нийслэл Веллингтон хотын парламентын барилга өртлөө хэмээн эрх баригчид мэдээлээ. Парламентын байрны ихэнх цонх хагарчь зарим хэсгээр цууралт үүссэн байна.
Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсэдэж, цунамийн анхааруулга өгөөгүй ч гэсэн барилга байгууламж олноор сүйдэж, нийслэл хотын захын хорооллуудад цахилгаан тасрахад хүргэжээ.
2011 оны хоёрдугаар сард тус улсад 6.3 баллын хүчтэй газар хөдөлснөөр 185 хүн амиа алдаж байсан юм. Газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байрладаг Шинэ Зеландад жилд 14 мянган удаа газар хөдөлдөг байна.
Д.Идэр