
Санал асуулгын урьдчилсан мэдээг “NHK” телевизээр цацсаны дараа Ерөнхий сайд мэдэгдэл хийжээ. Тэрээр өөрийнхөө намыг сонгуульд ялсан хэмээн итгэж байгаагаа илэрхийлээд “Улс төрийн тогтворгүй байдал төгсгөл болж тогтвортой засгийн үе эхэллээ” гэсэн байна. Мөн тэрээр энэхүү ялалт нь эдийн засгийн тогтвортой байдал, улс төрийн шинэчлэлийн бодлогын үр дүн болж байна гэжээ.
Хэрвээ түүний нам урьдчилсан мэдээ ёсоор сонгуульд ялбал Шинзо Абэ зургаан жилийн хугацаанд Японы хоёр танхмийг удирдах юм.
Шинзо Абэ ерөнхий сайд болсоноор Японы эдийн засаг 4, хөрөнгийн зах зээл 40 гаруй хувиар өссөн юм.
Д.Идэр