Өчигдөр Сирийн Идлиб хотын баруун хойд хэсэгт харвасан пуужинд 25 иргэн амиа алдаж, 85 гаруй хүн гэмтэж бэржтээ.

Өчигдөр Сирийн Идлиб хотын баруун хойд хэсэгт харвасан пуужинд 25 иргэн амиа алдаж, 85 гаруй хүн гэмтэж бэржтээ. Амиа алдагсдын дунд 13 гэр бүлийн гишүүд байжээ. Ареха тосгоны нутагт унасан пуужинг оршин суугчид Сирийн чөлөөт арми харвасан хэмээн мэдээлжээ. Харин сөрөг хүчнийхэн пуужинг хөөргөөгүй гэсэн бөгөөд Башар Ал Ассадын Засгийн газраас явуулсан ажиллагаа хэмээн үзэж байна.
2011 оноос хойш болсон Сирийн мөргөлдөөнд 90 мянга гаруй хүн амиа алджээ.
Д.Идэр