
Энэ сарын эхээр хамтын үйлдвэрэлийн бүсийн үйл ажиллагааг хэвийн болгох тухай асуудал яригдаж эхний хэлэлцээ амжилттай хийгдсэн билээ. Харин 2, 3, 4 дэх хэлэлцээнд талууд тохиролцоонд хүрч чадаагүй учраас эл асуудал сунжирсаар байна. Хоёр Солонгос үйл ажиллагааг хэрхэн хэвийн горимд шилжүүлэх тухай өөр өөрсдийн ялгаатай саналаа дэвшүүлсэн ч санал нийлүүлж чадахгүй байгаа юм.
Өнгөрсөн хавар Солонгосын хойгийн байдал хурцадсанаас Пхеньян өөрийн хилд байрлах “Кайсон” бүсийг хаасан билээ. Тус бүсд Өмнөд Солонгосын 123 компани үйл ажиллагаагаа явуулж, 53 мянган хойд солонгосыг ажлын байрааар хангаж байв. Бүсийг сэргээх тухай гуравдахь хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа Сөүл Пхеньяныг хариуцлага хүлээхийг шаардсан юм. Гэхдээ олон удаагийн уналтын дараа ч талууд дахин уулзсаар байгаа нь хоёр Солонгосын хувьд тус үйлдвэрлэлийн бүс чухал ач холбогдолтойг харуулж байна хэмээн ажиглагчид мэдээллээ.
Д.Идэр