Японы сөнөсөн цөмийн үйлдвэр Фукушимад ажиллаж байсан 2000 гаруй хүн
бамбай булчирхайн хорт хавдар тусах өндөр магадлалтай байгаа талаар
мэдээллээ.

Японы сөнөсөн цөмийн үйлдвэр Фукушимад ажиллаж байсан 2000 гаруй хүн бамбай булчирхайн хорт хавдар тусах өндөр магадлалтай байгаа талаар мэдээллээ. Токиогийн цахилгаан эрчим хүчний газрын мэдээлснээр шинжилгээнд хамрагдсан Фукушимагийн ажилчдын 10 хувь буюу 1973 хүн бамбай булчирхайн хорт хавдрын өндөр эрсдэлтэй байгаа аж. Дээрх хүмүүсийг цацраг туяа уурших үед цэвэрлэгээ хийж байсан болохыг мөн тогтоожээ.
Хэдийгээр цацраг туяа нь хүний биед сөргөөр нөлөөлөөд өнгөрөх тохиолдол байдаг ч ажилчдын хувьд хордлогын түвшин хорт хавдрын босгон дээр ирсэн байна гэлээ.
2011 оны гуравдугаар сард болсон Цунамид хөргөлтийн систем нь сүйдсэнээр Фукушима дэлхийн хамгийн гамшигт цөмийн үйлдвэрүүдийн нэг болсон юм. Үйлдвэрийн риакторууд цацраг туяанд ууршиж эхэлснээр дэлбэрэлт үүсч цацраг идэвхт бодис агаар, хөрс, далайн тэнгист шингэсэн байна. Тухайн үед ойролцоох нутгийн 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Д.Идэр