Үер, нуралтыг үүсгэж байгаа аадар бороо Хятадын баруун, баруун өмнөд
бүс нутагт тухайлбал Сычуань, Ганьсу, Шаньси мужуудад үргэлжилнэ гэж
өнөөдөр БНХАУ-ын Үндэсний цаг уур судлалын төв мэдээллээ.

Үер, нуралтыг үүсгэж байгаа аадар бороо Хятадын баруун, баруун өмнөд бүс нутагт тухайлбал Сычуань, Ганьсу, Шаньси мужуудад үргэлжилнэ гэж өнөөдөр БНХАУ-ын Үндэсний цаг уур судлалын төв мэдээллээ. Ойрын гурван өдөр аадар бороо гийхгүй гэж цаг уур судлаачид үзэж байна.
Өнөөдөр Сычуаньд 100-150 мм хур тунадас орох аж. Энэ сар гарснаар Хятадад аадар бороо орсноор хэдэн арван хүн эндэж, олон зуун хүн сураггүй алга болсон юм. Энэ сар гарсаар Сычуань мужид цаг уурын эрс хувиралын улмаас 58 хүн амь насаа алджээ.