
Монгол банкнаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлаар "Хадгаламж" банкийг Төрийн банктай нийлүүлэх шийдвэрийг Монгол банкны захирлуудын зөвлөлөөр гаргасан гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Тиймээс маргаашнаас Хадгаламж банк нь Төрийн банк нэрээр үйл ажиллагаагаа явуулах гэнэ. Ингэхдээ банкны нэр л өөрчлөгдөж байгаа бөгөөд гэрээ, зээлийн хүү, хадгаламжин дахь мөнгө зэрэгт өөрчлөлт ороогүй байна. Тодруулбал хэрэглэгчдэд Төрийн банк нэрээр л үйлчлэхээс өөр өөрчлөлт ороогүй гэдгийг Монгол банкнаас албан ёсоор мэдэгдлээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)