Дэлхийн ундааны салбарт тэргүүлдэг “Кока кола” компани ногоон өнгийн лого ашиглаж эхэлсэн байна. Хийжүүлсэн ундааны брэнд ногоон өнгийн логотой бүтээгдэхүүнээ саяхан Аргентин улсад худалдаанд гаргажээ. Coca Cola Life ундаа нь ногоон өнгөөр худалдаанд гарч буй нь учиртай аж. Шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн материалын 30 хувийг дахин боловсруулж ашиглах боломжтой учраас байгальд ээлтэй гэсэн утгаар анх удаа ногоон өнгийг сонгосон байна.
“Кока Кола” компани онцгой ялгарах бичмэл шрифтээ 1887 оноос хойш ашиглах болсон юм. Харин 1920 оноос хойш улаан өнгийн дэвсгэртэй болсноор өнөөгийн лого олонд алдаршсан юм. Өнгөрсөн онд тус компанийн лого дэлхийд хамгийн алдаршсан логонуудын жагсаалтыг тэргүүлсэн билээ.
Д.Идэр































































