
Одоогийн байдлаар 279 хүн гэмтэж бэртээд байгаа гэлээ. Гамшигт өртөгсдийн тоо нэмэгдэж магадгүй байгаа тухай албаныхан өгүүлсэн байна.
Улаан загалмайн нийгэмлэгийнхэн орон гэрээ алдсан хүмүүст зориулж 200 гаруй майхан босгосон байна. Газар хөдлөлтөөр олон тооны байшин нурж, цахилгаан холбооны шугам тасарч, Ланзоу хотыг өмнө зүгтэй холбосон хурдны зам эвдэрч сүйджээ.
212 дугаарт хурдны замыг засахад 300 гаруй цагдаагийн албан хаагч болон 64 хүнд машиныг дайчлаад байна.
Газар хөдлөлтийн голомт Ланзоу хотоос зүүн өмнө зүгт 177 км-т Чабу дүүргийн зүүн хэсэгт байсан байна. Харин газрын гүнээс 9.6 км-т байжээ. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэн газар хөдлөлт 5.9 баллын хүчтэй байсан хэмээн мэдээлсэн юм. Харин Ганьсу мужийн Сейсмологийн хороо 6.6 баллын хүчтэй байсан хэмээн мэдээллээ.
Д.Идэр