
Өчигдөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 50 үйлдэл бүртгэгдсэнээс хулгайлах 11, танхайрах найм, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 14 гэмт хэрэг гарч, үүнээс 18 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ. Тухайлбал Баянгол дүүргийн долдугаар хороо, Гэмлийн эмнэлэгийн хүлээн авах дээр Төв аймгийн Борнуур сумаас морьноос унасан хүүхэд ирээд нас барлаа гэсэн мэдээлэл аваад шалгахад Төв аймгийн Борнуур сумын Шандын Ам хэмээх газар 9 настай эрэгтэй Б гэгч нь морьноос унаж, тархи нуруундаа гэмтэл авч нас барсныг тогтоожээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)