
Баянгол дүүргийн 13-р хороо Гандантэгчинлэн хийдийн хашаан дотор гадаадын иргэн халааснаасаа эд зүйлээ алдлаа гэсэн өргөдөл цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийг шалгахад, Буддистуудын холбооны уулзалтад оролцохоор ирсэн АНУ-ын иргэн П.Н нь виза карт, даатгалын карт, жолооны үнэмлэх, бичиг баримт, 100 орчим мянган төгрөгөө алдсаныг цагдаагийн байгууллагынхан шалгаж, хулгайчийг эрэн сурвалжилж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)