Кэмбрижийн гүн Уиллиам болон гүнж Кэйт Миддлетон нар хэдхэн цагийн өмнө хүүтэй боллоо. Тэдний анхны хүүхэд 16:24 цагийн үед төрсөн бөгөөд 3.6 кг жинтэй аж. Их Британийн хааны гэр бүл болон англичуудын хувьд шинэ хүн төрөх тухай мэдээллийг хүүхэд олсноос нь хойш чих тавин хүлээсэн юм. Хунтайжийн анхны хүүхэд төрсөн явдал нь энэ жил хааны гэр бүлд тохиолдсон хамгийн онцгой үйл явдал билээ.
Одоогоор ирээдүйн хаан ширээ залгамжлагчид нэр өгсөн тухай мэдээлээгүй байна.
Д.Идэр

























































