Орон нутгийн цагаар даваа гаргийн 16.24 цагт Их Британийн хунтайж Уиллиам болон гүнж Кэйт нар анхны хүүхдээ өлгийдөн авсан тухай мэдээлсэн билээ. Хааны гэр бүлд хүү төрсөн явдлыг дэлхий нийт хэрхэн хүлээн авсныг хүргэе. Букингхэмийн ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Эдинбургийн гүн болон хатан нар энэхүү үйл явдлыг хамгийн ихээр баярлан хүлээж авсан байна.
Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон “Энэхүү баярт үйл явдлыг орон даяар тэмдэглэнэ. Тэднийг сайн эцэг эх байна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн Канадын Ерөнхий сайд албан ёсоор баяр хүргэжээ.АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама америкчуудын өмнөөс Уиллиам, Кэйт нарт хамгийн аз жаргалтай эцэг эх байхыг ерөөсөн байна.
Уэльсийн гүн өвөө болсондоо маш их баярлаж байна гэжээ.
Шинэ хүн төрсөн нь дэлхийн эрх мэдэлтнүүдээс гадна Их Британийн болон бусад орны олон иргэнийг баярлуулжээ. Олон мянган хүн хүү төрсөн гэх мэдээллийн дараа Букингхэм ордны гадаа цугларч баяраа тэмдэглэжээ.
Д.Идэр

































































