Өчигдөр АНУ-ын “Southwest Airlines” компанийн онгоц Нью-Йорк хотын онгоцны буудалд газардсан нь шуугиан тариад байна. Онгоцны урд талын газардах төхөөрөмж байхгүй байсан хэдий ч азаар амжилттай газарджээ. Орон нутгийн цагаар даваа гаргийн 17.45 цагт газардсан 345 дугаар нислэгийн энэхүү сонин явдлын улмаас хүний амь эрсдээгүй ч найман хүн эмнэлэгт хүргэгджээ. Тэдний тав нь зорчигч, гурав нь онгоцны үйлчлэгч байсан аж. АНУ-ын Теннеси мужийн Нэшвиллээс хөдөлсөн онгоцон дотор 150 хүн явсан байна. Нислэг үйлдэж байсан онгоц нь Боинг 737-700 байв. Гэрчийн мэдүүлж буйгаар онгоцны хамарны газардах төхөөрмж буухаас өмнө буюу 17:40 цагт нурж унасан гэлээ. Онгоцыг газардах үед аврах ажиллагаанд 150 хүн дайчлагдсан байна. Сүүлийн үед Боинг загварын онгоц осолдох явдал ойр ойрхон гарах болсон юм. Энэ нь Боинг онгоцны төрөөхөмж шаардлага хангахаа больсон гэх цуу яриаг ч үүсгээд байна.










































































Сэтгэгдэл (1)