Колумб, Венесуэл улсын ерөнхийлөгчид дипломат харилцаагаа сэргээх болсон тухайгаа мэдэгдлээ. Хөрш орнуудын дунд хоёр сарын өмнө маргаан гарч нэлээд шуугиан дэгдээсэн билээ. Колумбын Ерөнхийлөгч Жуан Мануэл Сантос, Венесуэлийн Ерөнхийлөгч Никалос Мадуро нар өчигдөр Венесуэлийн хилийн тосгонд уулзсан байна. Удирдагчид аюулгүй байдал, эрчим хүч, худалдааны асуудлыг хэлэлцжээ. Уулзалтын үеэр хоёр орны Ерөнхийлөгч өмнөх явдлыг өршөөн найрамдаж буйгаа илэрхийлсэн байна.
“Бидний дунд хүлээн зөвшөөрдөг, зөвшөөрдөггүй олон асуудал бий. Гэсэн хэдий ч бид хамтран ажиллах өндөр үүрэг, хариуцлагыг хүлээж явдаг. Энэ л бидний хийх ёстой зүйл” хэмээн Колумбын Ерөнхийлөгч хэлсэн байна.
Ерөнхийлөгч Жуан Мануэл Сантос өнгөрсөн тавдугаар сард Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Энрике Каприлестай Богота хотод уулзсанаар байдал хурцадсан юм. Каприлес дөрөвдүгээр сард болсон Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадуро ялсныг эсэргүүцэхэд Колумбын дэмжлэгийг авахыг хүссэн юм.
Үүнээс өмнө Алваро Урибе Колумбын эрхэнд байх үед хоёр орны харилцаа туйлдаа хүрсэн юм. Консерватив удирдагч Венесуэлийн Уго Чавесын бодлогыг эрс эсэргүүцдэг байсан байна.
Д.Идэр

























































