
Өнгөрсөн долоо хоногт 95 нас хүрсэн Нельсон Манделагийн биеийн байдал сайжирч буй талаар даваа гарагт түүнийг эргэсэн Ерөнхийлөгч Якоб Зума мэдэгдсэн байна. Тэрээр “Претори хотын эмнэлэгт хэвтэж буй Нельсон Манделагийн биеийн байдал ноцтой хэвээрээ байна. Гэсэн хэдий ч түүний бие тогтвортойгоор сайжирч байна” гэжээ.
Энэ сарын 18-ны өдөр дэлхий нийт Нельсон Манделагийн өдрийг сүр дуулиантайгаар тэмдэглэсэн юм.
Д.Идэр