Буутай бүлэг этгээдүүд дайрснаар Иракын хоёр шоронгоос олон зуун
хоригдол оргосон тухай “BBC” мэдээллээ. Нийслэл хотын баруун хэсэгт
байрлах Абу Грайб, хойд хэсэгт орших Тажи шоронгууд халдлагад өртсөн
байна. Сайтар зэвсэглэсэн террористууд шөнийн 21:30 цагийн орчимд
дайралтаа эхлүүлжээ.

Буутай бүлэг этгээдүүд дайрснаар Иракын хоёр шоронгоос олон зуун хоригдол оргосон тухай “BBC” мэдээллээ. Нийслэл хотын баруун хэсэгт байрлах Абу Грайб, хойд хэсэгт орших Тажи шоронгууд халдлагад өртсөн байна. Сайтар зэвсэглэсэн террористууд шөнийн 21:30 цагийн орчимд дайралтаа эхлүүлжээ.
Бүлэг этгээдүүд шоронгийн хамгаалалтыг эвдэж нэвтрэхийг тулд бөмбөг дэлбэлж, мина харвасан байна. Зугтаасан бүх хоригдлууд алан хядлагын “Аль Кайда” бүлэглэлийн гишүүд байсан учраас энэхүү халдлагыг тус бүлэглэл үйлдсэн нь ойлгомжтой хэмээн эрх баригчид мэдээлж байна.
Иракын Засгийн газар 500 гаруй хоригдол зугтаахыг оролдсон хэмээн мэдээлсэн байна. Олон зуун хоригдол оргосон гэсэн ч яг хэдэн хоригдол зугтсан талаар мэдээлэхгүй байгаа нь сэтгүүлчдийн дунд эргэлзээ үүсгээд байна.
Дайралтын үеэр хамгаалалтын 20 гаруй ажилтан амиа алджээ.
Д.Идэр