
Сонгинохайрхан дүүргийн 16 хороонд 19-20-ний шөнө 31 настай эрэгтэй Б гэгч нь бусдад зодуулж, 120 мянган төгрөг бичиг баримтаа дээрэмдүүлсэн гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд 50 настай эмэгтэй А гэгчийг бусдад дээрэмдүүлсэн гэх мэдээллээр шалгахад Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 21 настай эрэгтэй Ж гэгч нь "Nokia" маркийн гар утас, 40 мянган төгрөг зэргийг нь дээрэмдэн авсаныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/