
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо "Найрамдал" зусланд мод бэлтгээд байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгасан байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 44 настай эрэгтэй А гэгч нь "Бонго" маркийн автомашинаар зөвшөөрөлгүй мод бэлтгэн ачиж байсныг нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Хууль бус мод бэлтгэснээр хохирлыг төлж барагдуулаад зогсохгүй мод бэлтгэхэд ашигласан багаж хэрэгсэл, машин тэргээ хураалгадаг. Мөн цаашлаад 2 жилээс дээш ял авдаг аж.
Д.Ундрах /24tsag.mn/